Шуурхай бүлэг Завхан аймаг руу нислээ

c51ca875e1c2a261bfe293f71c30e8d7original.jpg

Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 30 гаруй алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, НОБГ-ын Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч, сувилагч, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Улаанбаатараас Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн.

Мөн Баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүн, хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангаж байна Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top