Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургуулийн дэргэд эзэмшигч нь тодорхойгүй чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 19:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20:03 цагт хүрэлцэн очиж, 00:15 цаг ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дүгээр хороо, Гачууртын “Харгиа” амралтын газрын дэргэд “Туул” голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 16:34 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Уул хаднаас /эрэн хайх, аврах/: Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ 10.21-ний өдрийн 16:30 цагт иргэн С-ээр ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 10 иргэн уулнаас эсэн мэнд бууж, 17 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Онцгой байдлын албаны 54 алба хаагч, 11 автомашин, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 4 алба хаагч, 1 нисдэг тэрэг, Эрүүл мэнд болон Цагдаагийн байгууллагын 20 хүн, 2 автомашин, орон нутгийн 10 иргэн, нийт 88 хүн, 13 автомашин, 1 нисдэг тэрэгтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
4.Мал, амьтны халдварт өвчин:
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Их мухар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 3 км-т/ тус багийн малчин Г, П нарын 2 хонинд 10.06-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.11-ний өдрийн 17-181 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн ’’Хөшөөт’’ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ тус багийн малчин З-гийн 2 хонинд 10.15-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.18-ны өдрийн №167 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхт багийн “Тулгатын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 10.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.19-ний өдрийн 17-440 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР