Монгол Улсын Шадар сайдын Архангай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Команд штабын сургуулийг тус аймагт 2017 оны 10 дугаар сарын 25-26-ний өдрүүдэд зохион байгуулна.
Тус команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд тэрээр өнөөдөр сургалт явуулах, бэлтгэл бэлэн байдалтай танилцсан юм.
Мөн аймгийн Онцгой комисс, бүх шатны засаг дарга нар, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн болон аймгийн ард иргэдэд гамшгаас хамгаалах талаар сургалт явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.