Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 10-12 градус дулаан байна.
Төлөв: 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27, 28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 12:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12:22 цагт хүрэлцэн очиж, 00:26 цаг ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уул хаднаас /эрэн хайх, аврах/: Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ 10.21-ний өдрийн 16:30 цагт иргэн С-ээр ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 10 иргэн уулнаас эсэн мэнд бууж, 17 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Онцгой байдлын албаны 62 алба хаагч, 9 автомашин, Зэвсэгт хүчний 303, 325 дугаар ангийн 19 алба хаагч, Монголын уулчдын үндэсний холбооны 9 уулчин, орон нутгийн 4 уулчин, Эрүүл мэндийн байгууллагын 18, Цагдаагийн газрын 27, Шүүхийн шинжилгээний албаны 12, Мэргэжлийн хяналтын газрын 3, хэвлэл мэдээллийн 2, орон нутгийн 30 ажилтан, нийт 196 хүн, 2 нисдэг тэрэг, 27 автомашинтай эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, эхний цогцсыг 11:30 цагт, 2 дахь цогцсыг 11:34, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дахь цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт тус тус олж, 17:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон. Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргээр Улаанбаатар хотоос 13:30 цагт нислэг үйлдэж Отгонтэнгэр хайрханы бэлд 18:38 цагт буулт хийсэн.
4.Мал, амьтны халдварт өвчин:
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Их мухар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 3 км-т/ тус багийн малчин Г, П нарын 2 хонинд 10.06-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.11-ний өдрийн 17-181 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн ’’Хөшөөт’’ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ тус багийн малчин З-гийн 2 хонинд 10.15-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.18-ны өдрийн №167 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхт багийн “Тулгатын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 10.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.19-ний өдрийн 17-440 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
5.Техникийн холбогдолтой ослын талаар:
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Цагдаагийн хэсэг дээр 10.23-ны өдрийн 16:45 цагт 1 ширхэг тэсрэх бөмбөг байж болзошгүй зүйлийг тус сумын иргэн Б авчирч, хэсгийн дарга, дэд хурандаа Ц.Батсайханд хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг 10.23 өдрийн 17:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 19:25 цагт хүрэлцэн очиж, 82 мм-ийн миномётийн сум байж болзошгүй гэсэн мэдээллийг өгсөн. Сум, галт хэрэгслийг Цагдаагийн хамгаалалтанд авч 10:24-ны өдөр ЗХЖШтабт танилцуулж тусгай томилгоот бүлгийг ажилуулах болсныг мэдэгдсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР