Дахин нэг цогцсыг олжээ

21040622_1697846630234150_760645183_n.png

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид шуурхай зохион байгуулан ажиллаж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг олсон байна.

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна.  Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна.

Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна. Мөн аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top