Гамшгаас хамгаалах команд штабын сургууль маргааш эхэлнэ

6.png

ОБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайдын Архангай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус аймагт 2017 оны 10 дугаар сарын 25-26-ний өдрүүдэд зохион байгуулах юм.  

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгааах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох,  сургуулийн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулна.

Дадлага сургуулийн онцлог нь сургуулийн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллуулж албад, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, ажилласан цагийн байдлыг дуурайлган дадлага, үзүүлэх сургуулийг зохион байгуулдгаараа сургуулийн онцлог байдаг.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн үеэр газар хөдлөлтийн болон үерийн аюулын үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны үзүүлэх дадлага сургууль зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top