Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

DJI_0013.jpg

DCIM100MEDIADJI_0013.JPG

Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 06:30 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар нарын удирдлагууд оролцлоо.

Сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалган, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа. Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг шалгах жагсаалд 500 гаруй ажилтан, алба хаагч, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

 Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах 12 албадын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн болон ой хээрийн түймэр, зудын нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу бүлгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top