Хоёр уулчин олдоогүй байна

22833602_1953764877967775_497509910_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн уулчдын талаар мэдээлэл өглөө. Сураггүй болсон 17 хүний 15-ынх нь цогцосыг олжээ. Хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр оройноос цаг агаар хүйтрэх талаар холбогдох газруудаас анхааруулсан учраас эрлийн ажиллагааг шуурхай, эрчимтэй явуулна гэж албаны хүмүүс мэдээллээ.

Амиа алдсан 14 уулчны шарилыг Улаанбаатарт өчигдөр авчирсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцос таниулах ажиллагааг явуулж, амиа алдсан уулчдын дөрөв нь эмэгтэй хүн болохыг илрүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

Эх сурвалж: www.news.mn

scroll to top