Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с, 28-нд говь талын нутгаар, 30-нд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 29-нөөс өдөртөө бага зэрэг дулаарна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 14:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14:45 цагт очиж 00:16 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 21:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 22:04 цагт очиж 00:40 цаг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 09:33 хүрэлцэн очиж 00:15 цаг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр, 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 14:38 цагт хүрэлцэн очиж 00:55 цаг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын давааны тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх хяналтын цэгийн хажууд иргэн Х-гийн эзэмшлийн 93-96 УНБ улсын дугаартай “Простер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 02:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 03:10 цагт очиж 00:05 цаг ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тэс сумын Зүр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18:23 цагт очиж 00:17 цаг ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн “Балчин” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэй 14:45 цагт очиж 02:15 цаг ажиллан түймрийг бүрэн унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Нарсны хөл” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч орон нутгийн 25 иргэн, 4 автомашинтай 05:20 цаг ажиллан 18:00 цагт түймрийг бүрэн унтрааж тус багийн харьяат иргэн Б-д хүлээлгэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уул хаднаас /эрэн хайх, аврах/: Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ 10.21-ний өдрийн 16:30 цагт иргэн С-ээр ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 10 иргэн уулнаас эсэн мэнд бууж, 17 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдлын албаны 63 алба хаагч, Зэвсэгт хүчний 303, 325, 329 дүгээр ангийн 25 алба хаагч, Монголын уулчдын үндэсний холбооны 14 хүн, Эрүүл мэндийн байгууллагын 25 хүн, Цагдаагийн байгууллагын 50 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албаны 12 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газар 3 албан хаагч, Хэвлэл мэдээллийн 2 ажилтан, орон нутгийн болон нутгийн захиргааны байгууллагын 43 хүн, Үүрэн холбооны оператор компанийн 9 ажилтан, нийт 229 хүн, 2 нисдэг тэрэг, 35 автомашинтай эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, эхний цогцсыг 10.23-ны өдрийн 11:30 цагт, 2 дахь цогцсыг 11:34, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дахь цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт, 11, 12 дахь цогцсыг 10.24-ний өдрийн 09:43 цагт, 13 дахь цогцсыг 10:43 цагт, 14 дэх цогцсыг 11:30 цагт, 15 дахь цогцсыг 10.25-ны өдрийн 10:05 цагт, 16 дахь цогцсыг 10:36 цагт, 17 дахь цогцсыг 10:40 цагт тус тус олж эрэн хайх ажиллагаа 16:04 цагт зогссон бөгөөд осолдсон иргэдийн цогцсыг ЗХ-ний 303 дугаар ангийн 1001, 1002 дугаартай Ми171Е загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотод авч ирж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн өгсөн.
5.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Даахь” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ тус багийн малчин П-гийн 1 үхэр 10.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилж, 10.15-ны өдөр үхсэн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.19-ний өдрийн 17-429 дугаар хариугаар “Боом” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн “Үхэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ Тус багийн малчин Г-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.17-ны өдрийн 17-2195 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн “Шүүт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ тус багийн малчин Б-гийн 6 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.11-ний өдрийн 17-2202 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Хэрмэн толгойн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ тус багийн харьяат малчин Г-гийн 10 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2255 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Далт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмчийн 10.24-ний өдрийн эмнэлзүйн үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн “Цахилдаг” гэдэг газар тус сумын харъяат малчин Х-гийн 5 хонь, Э-гийн 2 ямаа 10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.10-ны өдрийн 2131 дүгээр хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Цэнхэр-Ус” гэдэг газар тус сумын харъяат иргэн Б-гийн 2 үхэр, Нийслэлийн Багануур дүүргийн харъяат иргэн Б-гийн 2 үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.10-ны өдрийн 2131 дүгээр хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Их мухар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 3 км-т/ тус багийн малчин Г, П нарын 2 хонинд 10.06-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.11-ний өдрийн 17-181 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн ’’Хөшөөт’’ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ тус багийн малчин З-гийн 2 хонинд 10.15-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.18-ны өдрийн №167 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхт багийн “Тулгатын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ малчин Б-гийн 1 үхэр 10.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.19-ний өдрийн 17-440 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР