Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 5-7 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 1-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 2-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 31-нд зарим газраар 11 дүгээр сарын 1, 2-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Их хангай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 48 км-т/ олон улсын чанартай А0101 замын зорчих хэсэгт иргэн Б-гийн эзэмшлийн 59-86 УНМ улсын дугаартай “Верна” загварын суудлын автомашин, иргэн А-гийн эзэмшлийн 42-21 ДГО улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 07:58 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй 08:12 цагт хүрэлцэн очиход, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 14 км-т, Ө-45037/00//, У-97084/00/// 10.29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 10.29-ний өдрийн 20:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургуулийн барилгын 64 см-ийн зузаантай цагаан тоосгон хана, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай улаан тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус тус цуурсан тухай мэдээлсэн. Аймгийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас ажлын хэсэг томилогдон тус суманд ажиллахаар явах гэж байна. Газар хөдлөлтийн мэдээллийг ҮАБЗ-ийн гишүүд, ОБЕГ-ын удирдлагуудад багц мессежээр хүргэсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 16 давхар орон сууцны 12 дугаар давхрын орцны цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 03:00 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 03:13 цагт хүрэлцэн очиход, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч иргэн Л /26 настай, эрэгтэй/ орцны цонхоор үсрэх гэж байсныг аварч, буулган дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Бусад: Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн “Далтын гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ иргэн М-ийн 86-23 УБЗ улсын дугаартай “Ниссан Навара” загварын хагас ачааны автомашин “Богд” голын усанд суусан тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 02:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 3 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй 10:56 цагт хүрэлцэн очиж, 02:30 цагт ажиллаж, автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР