Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Налайх дүүрэг “Онц сайн” үнэлэгдлээ

22886042_1683063488431562_2000746550362881278_n.jpg

Нийслэлийн Налайх дүүрэгт “Гашгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.22851936_1683063035098274_7348854873697103041_n

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дүүргийн Онцгой комисс, хороодын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, мэргэжлийн анги, 25 аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүний дунд астрономийн 48 цаг, оперативын 700 цагийн багтаамжтай 2 хэсэг, 9 үе шаттай явагдаж өндөрлөв.22853233_1683063025098275_4578061114644331321_n

Сургуулийн удирдагч Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хурандаа А.Дашням иж бүрэн сургуулийг 90,5 оноо буюу Онц сайн гэж үнэлсэн юм.22851931_1683062941764950_2095117329026973494_n

Түүнчлэн цаашид удирдлагын менежмент, цагийн байдалд шуурхай арга хэмжээ авах чадавхийг дээшлүүлэх, нэгж, удирдлага хоорондын харилцан ажиллагаа, уялдааг сайжруулах, техник хэрэгслийг нэмэгдүүлэх, иргэдэд сургалт сурталчилгаа явуулахад анхаарахыг зөвлөлөө.22815595_1683062938431617_109774271038931853_n

Сургуулийн үеэр газар хөдлөлт, үер, мал амьтны гоц халдварт өвчин, уул уурхайн осол, гал түймрийн үеийн дадлага сургуулийг хийж гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж ажиллав.

22815592_1683063301764914_4447833973084672079_n

Мөн “Яаралтай цуглар” дохиогоор аюулгүй талбайд нүүн шилжих ажиллагаанд 1857 иргэн оролцсон бол  нүүлгэн шилжүүлэлтийн ажиллагааг анх удаагаа Налайх дүүрэгт “Монде тур” аялал жуулчлалын баазыг түшиглэн 300 гаруй иргэдийг төвлөрүүлэн амжилттай зохион байгуулсан нь улсын хэмжээнд анхдагч, цаашид жишиг болгох үйл ажиллагаа болсныг нийслэлийн ОБГ-ын бүрэлдэхүүн онцолсон юм.22853054_1683063508431560_3639523830948785524_n

Сургуулийн төгсгөлд дүүргийн Онцгой комиссын гишүүд, албад мэргэжлийн ангийн дарга нарыг 4 багт хуваан удирдах бүрэлдэхүүний сорилын шалгуурыг явуулж, нийт 2,5 км зайд маршаар гүйлгэн утаат орчноос эрэн хайх, аврах, анхны тусламж үзүүлэх, гал унтраах гэсэн дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэсэн байна.22859685_1683062848431626_8847046022364163115_o

Сургуулийн хаалтын үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд амжилттай оролцсон байгууллага, иргэдийг шагнаж урамшуулсан юм. Иж бүрэн сургуульд Онцгой комиссын 21 гишүүн, 11 албад, 22 мэргэжлийн анги, 64 аж ахуйн нэгж байгууллагын давхардсан тоогоор 12548 гаруй ажилтан албан хаагч, 256 нэгж техник хэрэгсэл оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

22815071_1683063328431578_4491201336334403773_n22886069_1683063151764929_5864772837356881677_n22894403_1683063375098240_2031052157017085167_n22851806_1683063178431593_5793870261104767881_n22852035_1683063455098232_9217509769564173692_n22815231_1683063878431523_5747706208370984085_n22853253_1683063611764883_8526904437849240969_n22886310_1683063785098199_602354269088849378_n22894089_1683063608431550_986240478474279122_n22894131_1683063871764857_2232897867763295995_n

scroll to top