Дэд хурандаа Майкл Б.Доршнерийг хүлээн авч уулзлаа

GJ1A9984.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Майкл Б.Доршнерийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр тал Монгол Улс, АНУ хоорондын гамшгаас хамгаалах чиглэлийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг улам өргөжүүлж, бүс нутгийн хэмжээний оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан.

Дэд хурандаа Майкл Б.Доршнер хоёр орны гамшгаас хамгаалах чиглэлийн  цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд өөрийн зүгээс анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top