Монгол Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын мэдэээлэл

Монгол улсын хэмжээнд нийт 3758 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 193 хүн амь насаа алдаж, 54 хүн гэмтэж бэртэн 536,1 мянган толгой мал хорогдож, 69,7 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. 

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

 

Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын алба хаагчид, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, байгаль хамгаалагчид, иргэд оролцсон нийт 28108 хүн, 4808 автомашин ажиллаж, 903 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 18,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 2-оор, гэмтэж бэртсэн хүний тоо 9-өөр тус тус нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 162-оор, аварсан эд хөрөнгө 0,3 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

2017 оны эхний 10 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:

Мөн 2017 оны эхний 10 сард эрэн хайх, аврах ажиллагааны 319, тээврийн хэрэгслийн ослын 87, нийт 406 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2861 аврагч, 570 автомашин ажиллаж, 2701 хүнд анхны тусламж үзүүлэн, 114 хүний амь насыг аварсан.

МОНГОЛ УЛСАД 2017 ОНЫ ЭХНИЙ 10 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

scroll to top