Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангаж байна

9X1A6324.jpg

  Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2017 оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд болно.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх ОБЕГ-ын ажлын хэсэг хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх, иргэдийг нүүн шилжүүлэх түр байрыг байршуулах, нурангинаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

Тус аймгийн хувьд говь хээр хосолсон нутагтай, хүн малын гоц халдварт өвчин их тохиолддог, 4,6-35 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг.

Мөн хойд, урд хоёр гүрнийг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа нь сүүлийн үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байгаа юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь болзошгүй аюул, осол, гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

scroll to top