Төрийн дээд, одон медалиар шагналаа

DSC_8675.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханд гарсан ослын үеэр эрэн хайх ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан болон Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зарлиг гарган тус эрэн хайх ажиллагаанд оролцсон нийт 25 хүнийг шагнасны 15 нь орон нутгийн ОБГ, ШШГА, ЗХА-ийн алба хаагч, төр захиргааны ажилчид болон нутгийн иргэд бөгөөд Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавьяаны одонгоор 4, Цэргийн хүндэт медалиар 5, Шударга журам медалиар 14 хүнийг ийнхүү шагнасан юм.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Жамсрангийн Баяртогтох, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн орлогч дарга, дэд хурандаа Лувсангийн Баясгалан,

“Цэргийн гавьяаны одон”-оор Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахмад Ядамбатын Сэргэлэн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний техникч Сосорбарамын Энх-Амгалан, Завхан аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Бямбаагийн Амарсанаа, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Дамбийгийн Хүдэрмөнх нар шагнагдав.

Түүнчлэн Цэргийн хүндэт медаль”-иар Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, дэслэгч Төмөрбаатарын Батсайхан, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, ахмад Сэмбэрүүгийн Даваажаргал, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга Даваацэрэнгийн Мөнхбат, Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Түдэвваанчигийн Отгонбаяр, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн тасгийн дарга Дашзэвэгийн Батхишиг,

Шударга журам медаль”-иар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын аврах ажиллагааны технологи, аюулгүй ажиллагаа, олон улсын аврах багийн ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Базарсадын Ганболд, Аврах тусгай ангийн Холбооны бүлгийн дарга, ахмад Батхүүгийн Отгонжаргал,  Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-нисэх төхөөрөмжийн нисэгч, ахлах ахлагч Бат-Очирын Ганзориг, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн техникч, ахлах дэслэгч Дэмиддагвын Батсүмбэр, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч- химичин, ахлагч Галиндэвийн Маналжав, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Сэрээтэрдоржийн Бадам-Очир, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Уртнасангийн Нямдаваа, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын нярав Очирбатын Бат-Өлзий, Завхан аймгийн Уулын спортын тамирчин Баярсайханы Алтангадас, Завхан аймгийн Отгон сумын Засаг дарга Жанчивцамбын Амгаланбаяр, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч жолооч- холбоочин, ахлах ахлагч Лхагвагийн Энхтуяа, Говь-Аптай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч- химичин, ахлах ахлагч Мөнхбатын Алтансүх, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Бекейханы Күнтуган, Баянхонгор аймгийн иргэн Бэхтулгын Цулбуур нар шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

scroll to top