Удирдах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгөв

9X1A6592.jpg

 Монгол Улсын Шадар сайдын Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2017 оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд тэрээр өнөөдөр аймгийн Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, сургуулийн бодлого төлөвлөгөөг танилцуулан, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр аймгийн засаг дарга Т.Энхтүвшин  иж бүрэн сургуулийн хүрээнд хийгдэж буй ажлаа танилцуулсан юм. 

 

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил хангагдаж байгаатай холбогдуулан аймгийн засаг даргын захирамжийн дагуу Дорноговь аймаг өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин  ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top