Мэдлэг олгох сургалтанд 600 гаруй иргэн хамрагдлаа

9X1A6689.jpg

Дорноговь аймагт энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд  аймгийн оюутан сурагч, ард иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах талаар мэдлэг олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр хичээл заалаа.

Мөн ОБЕГ-ын ГТТГ-ын хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Н.Хишигбаатар “Галын аюулгүй байдал”, МУЗН-ийн Гамшгийн асуудал хариуцсан ахлах Ш.Мөнгөнтуяа “Анхны тусламж” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

 Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх, гал унтраах мэдлэг олгох тус сургалтанд 600 гаруй иргэн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top