Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Уул уурхайн аврах ангиас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын Эрэн хайх аврах салбар, бүлгийн дарга нарт зориулсан уул уурхайн аврах ажиллагааны талаар мэдлэг олгох онол, арга зүйн сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн санхүүжилттэйгээр зохион байгуулж байгаа юм.
Сургалт 2017 оны 11 дүгээр сарын 06-10 ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 70 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.