Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл хангагдлаа

9X1A6317.jpg

 Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ. 

Сургуулийн  бодлогын дагуу Айраг, Сайншанд  сумын иргэдийг нүүн шилжүүлэх, газар хөдлөлтийн улмаас үүссэн нурангиас аврах ажиллагааны болон мал, амьтны халдварт  өвчний үед ажиллах хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиудын  бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. 

Сургуулийн хүрээнд өнөөдөр  аймгийн 14 сумын Онцгой комисс, 11 алба, 21 мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын нийт  удирдах бүрэлдэхүүнд ОБЕГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах тухай хууль, гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцаа ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтийн үеийн арга хэмжээ, мал, амьтны гоц халдварт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.    

scroll to top