Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-65 см, Хангай нурууны өврийн Таац, Алтай нуруунаас усжих Буянт, Увс нуурын сав газрын Хархираа, Хариг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, Үүр, Буянт, Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см, Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см даван тус тус үерэлсэн байна.
Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.