Дорноговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд өнөөдөр Сайншанд сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо.
Дорноговь аймаг нь хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг байна. Тиймээс иж бүрэн сургуулийн хүрээнд төмөр замын ослын хор уршгийг арилгах, аврах ажиллагааны дадлага сургуулийг явууллаа.
Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 400 гаруй алба хаагч оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.