Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с. өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14, 15-нд зарим газраар 12-14 м/с, 16, 17-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах боловч бусад хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градс, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 14:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14:28 цагт хүрэлцэн очиж, 00:35 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 13:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13:58 цагт хүрэлцэн очиж, 01:15 цаг, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 00:10 цаг тус тус ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Бор хошуу багийн “Зүйлийн бор хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 22:45 цагт хүрэлцэн очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Бургастай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ “Зүүнтуруун” голын мөс цөмөрч иргэн С-ийн 69-76 УВХ улсын дугаартай “Хьюндэй Грэсс” загварын ачааны автомашин, иргэн Э-гийн 55-69 УВА улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашинууд голын усанд суусан тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 23:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 00:05 цагт хүрэлцэн очиж, 00:20 цаг ажиллаж автомашинуудыг татан гаргаж, эзэмшигчдэд нь хүлээлгэн өгсөн.
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч ЦЕГ-ын 14 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 21 алба хаагч, 5 автомашинтайгаар тус сумын 1, 2 дугаар, Сүлд, Борхойн багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Бусад: Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Бага хөшөөтийн даваа”, “Их хөшөөтийн даваа “ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт автозамын 27-57 км-т/ их хэмжээний цас орсны улмаас автозамын зорчих хэсэг нарийсч, тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүй болсон, замын хажуу руу автомашин гулсан орсон, цасанд суусан тухай анхны дуудлагыг 11.12-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, нийт 12 автомашиныг замын хажуугийн цаснаас татан гаргаж, 30 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан. Тус аймгийн Засаг даргын 2017.11.12-ны өдрийн А/662 дугаар захирамжаар Дархан-Эрдэнэт чиглэлийн А1001 дугаартай автозамаар зорчих тээврийн хэрэгслийн Баян-Өндөр сумаас гарах хөдөлгөөнийг 11.12-ны өдрийн 12:00 цагаас эхлэн түр хугацаагаар хориглосон. “Орхон-АЗЗА” ТӨХК-ны 45 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, “Их хөшөөт” давааны зорчих хэсгийн цасыг цэвэрлэж байна. Булган, Орхон, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих 6 нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоож, 172 зорчигчийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн.
4.Мал, амьтны гоц халдварт өвчин:
Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн “Үхэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ тус багийн малчин Г-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.17-ны өдрийн 17-2195 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Хэрмэн толгойн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ тус сумын харьяат малчин Г-гийн 10 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2255 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны 7 дугаар баг “Өвөр булгийн эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ тус багийн харъяат малчин С-ийн 6 үхэрт 10.18-ны өдөр мал, амьтаны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2258 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ тус багийн харьяат малчин Г, Г, Г, Г нарын 17 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.27-ны өдрийн 17-2276 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн “Зүүн сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ малчин Б-гийн 12 үхэрт 09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 09.29-ний өдрийн 17-118 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутаг “Чандмань булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30км-т/ тус багийн малчин А-гийн 1 үхэрт 10.26-ны өдөр ’’Шүлхий’’ өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.01-ний өдрийн 17-2315 дугаар хариугаар ’’Шүлхий’’ өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны “Дөтлүүрийн харзан-Өндөр”/тосгоны төвөөс хойд зүгт 14 км-т/ Төв аймгийн Баян сумын 2 дугар багийн харъяат малчин Т-гийн 1 үхэр, 10.16-ны өдөр, “Мааньт” гэдэг газар /Мөн тосгоны төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны харъяат малчин Ц-гийн 1 үхэр 10.17-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 10.24-ний өдрийн 17-2256, 17-2257 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Далт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 4 үхэрт 10.23-ны өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.01-ний өдрийн 17-2293 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн “Бугатын-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 62 км-т/ тус багийн харьяат малчин Б-гийн 1 ямаанд 10.30-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.02-ны өдрийн 17-206 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаарх: Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн “Түмэн сант” хороололд 11.12-ны өдрийн 23:00 цагт байшин шатаж орон нутгийн 40 иргэн, 6 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт 11.13-ны өдрийн 00:50 цагт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР