Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи баруун хойноос 6-11 м/с, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/С. 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд говь талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 11:57 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:06 цагт очиж, 00:26 цаг ажиллаж, унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэн Ш-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 10:43 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10:48 цагт очиж, 00:20 цаг ажиллаж, унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Иргэн Ө-ийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 10:26 цагт хүлээн авсч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:29 цагт очиж, 00:14 цаг ажиллаж, унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн суманд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын хотын чиглэлд зорчиж байсан иргэн Г-ийн эзэмшлийн “Волво” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 17:22 цагт хүлээн авч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17:46 цагт очиж, 00:40 цаг ажиллаж, унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 13:05 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13:16 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.
3. Үйлдвэрлэлийн осол
Бичил уурхайн осол /нурал/:Нийслэлийн Налайх дүүргийн Иргэн Б-ын сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч 2 иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 04:02 цагт хүлээн авч, ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, 4 автомашинтай 04:10 цагт очиж, аврах ажиллагааг эхлүүлсэн, 07:33 цагийн байдлаар тус дүүргийн иргэн О /47 настай, эрэгтэй/, иргэн Э /28 настай, эрэгтэй/ нар дарагдаж нас барсан эсэх тодорхойгүй, осол болсон мөргөцөгт нурал дахин үүссэн, маш давчуу орон зайд аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн12 алба хаагч явганаар сумын төвийн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг түр зогсоон 11.16-ны өдөр үргэлжлүүлэхээр болсон.
Нурангинаас /эрэн хайх аврах/:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Г /30 настай, эрэгтэй/ цэвэр усны дамжуулах зорилгоор шинээр ухсан 3.5 метрийн гүнтэй шуудуу дотор ус дамжуулах хоолойн холболт хийж байгаад хөл нь шороонд дарагдсан тухай дуудлагыг 11.15-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 11.15-ны өдрийн 21:00 цагт очиж, 00:10 цаг ажиллаж дарагдсан иргэнийг аварч, эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Бусад: Булган аймгийн Бүрэгхангай суманд Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Бонго Фронтер” загварын ачааны автомашин “Орхон” голын мөсөн дээгүүр зорчиж явахдаа цөмөрч, суусан тухай дуудлагыг 11.15-ны өдрийн 09:43 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 14:30 цагт очиж, 04:00 ажиллаж автомашиныг уснаас татан гаргаж, эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд Төв аймгийн Заамар сумаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Ланд Круйзер-105” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Ниссан Экстриал” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 19:01 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 11.15-ны өдрийн 08:19 цагт очиж, 01:00 цаг ажиллаж автомашинуудыг цаснаас татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР