Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагийн нуралт үүсчээ

23666745_1821371451225048_1942956036_n.jpg

Налайх дүүрэгт нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас хувиараа нүүрс олборлож байсан хоёр иргэн дарагдсан дуудлагаар /2017.11.16-ны 04.02 цагт/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллаж байна.

Ослын газарт ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

Ослын голомтод ажиллаж байгаа Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтохоос аврах ажиллагааны талаар тодруулахад, Уурхайн амнаас 140 метрийн гүнд нуралт үүссэн. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг гаргахаар өглөөний 04 цагаас эхлэн ажиллаж байна. Уурхайн гүнд олон удаагийн нуралт үүсч, голомтод ажиллаж буй аврагчид өөрсдөө нурангид даруулах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Аврагчдын ажиллаж байгаа нүүрсний мөргөцөгт маш давчуу, нурсан нүүрсийг зайлуулах газаргүй, мөн гал гарах нөхцөл бүрдэж, уурхайд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин илүү хортой хий (нүүрсхүчлийн дутуу исэл) ялгарч байгаа зэрэг нь аврах ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байна гэлээ.

Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш осол болсон энэхүү уурхайн хонгилд 10 орчим удаагийн нуралт үүссэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

 

scroll to top