Хэнтийчүүд Онцгой байдлын албанд нисэх төхөөрөмж хандивлав

23519381_1495350560562283_8163453479735938199_n.jpg

Орон нутгийнхаа хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчныг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэнтий аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Онцгой байдлын газарт 4,5 сая төгрөгийн үнэ бүхий нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) хүлээлгэн өглөө.

Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан энэ үеэр, “Онцгой байдлын албаны алба хаагчид та бүхэн ган зуд, гал түймэр зэрэг бүхий л онцгой нөхцөлд, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ажилладаг. Ард түмэн та бүхнээр бахархдаг. Энэхүү нисэх төхөөрөмжийг Хэнтий нутгийн ард иргэдээс өгч байгаа бэлэг гэдгийг ойлгоорой” гэлээ.

Хэнтий аймгийн хувьд ой,  хээрийн түймэр их гардаг. Тиймээс нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг алба хаагчид түймрийн голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлоход ашиглана. Мөн энэхүү нисэх төхөөрөмж нь алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал дэмжлэг үзүүлэх юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

scroll to top