1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бага зэргийн цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 17-22 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод:Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар 7-12 м/с, 24-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 25-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2. Объектын түймэр
Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Хяналт” модны захын хашаанд иргэн Э-ийн хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 00:45 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 01:15 цагт очиж 00:30 цагт ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Б-ийн эзэмшлийн суудлын автомашин шатаж байна гэсэн дудлагыг 11.21-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 13:53 цагт очиж 00:20 цаг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэн Э-ийн эзэмшлийн авто засварын газрын зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 12:17 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12:19 цагт очиж 00:40 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Монгол хуушуур цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 01:08 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01:21 цагт очиж 00:20 цаг ажиллан унртаасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Ч-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 13:47 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13:59 цагт очиж 01:15 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Т-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 14:49 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:00 цагт очиж 00:20 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт суурийн давхараас химийн бодис үнэртээд байна гэсэн дуудлагыг 11.21-ны өдрийн 21:36 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автоамшинтай 21:55 цагт очиж 2:00 цаг ажиллаж тус байранд оршин суугч иргэн Г сүрэл ариутгагч, мөөг тарих судалгаанд ашиглаж байгаа гэх 500 граммын 9 шилтэй нунтаг цагаан бодис, 5 литрын 2 савтай шингэн бодисыг 200 литрын төмөр саванд хийж битүүмжлэн тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
3.Зам тээврийн осол:
Автозамын осол: Төв аймгийн Аргалант сумын төвөөс-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Хюндай гресс” загварын микро автобустай, “Мицифүши кантер” загварын ачааны автомашин мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 08:04 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 08:38 цагт очиж 00:45 цаг ажиллан автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан иргэн Д /52 настай, эмэгтэй/, Э /26 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй алга болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 14 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр шалгаж байна.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэн Д /34 настай, эмэгтэй/ 11.20-ны өдрийн 16:00 цагт аргамжаатай морь авчирхаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 07:55 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Жамбалдагваар ахлуулсан 5 иргэн, 1 автомашинтай 04:00 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.21-ний өдрийн 18:40 цагт тус багийн “Хар дэл” гэдэг газар иргэн С-ийнхээс эсэн мэнд олсон.
4. Мал, амьтны гоц халдварт өвчин
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д-ийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 11.21-ний өдрийн байдлаар Голомтын бүсэд 28 өрхийн 220 үхэр устган, 340 үхэр тусгаарлаж, 844 ямаа, 172 хонь, 7883 үхэр, 1487 гахай, нийт 9886 мал, амьтан вакцинжуулсан. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахыг хязгаарлаж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282 дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсохгүй аялуулж байгаа бөгөөд, Болвсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын шиидвэрээр ерөнхий боловсролын Билиг, Хэрх, ДБ, 1, 2, 3, 4 дүгээр сургууль, Зүүнхараа политехникийн коллеж, Нархан, Моносхон, Мишээл, Цэцэгхэн, Олимп, Эден, Янзагхан цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаасан байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР