Аврагчид тэсрэх бодистой харьцаж ажиллах эрхийн гэрчилгээгээ гардан авлаа

DSC_3831.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Уурхайн судалгаа хөгжлийн төв хамтран  “Тэсрэх материалтай харьцаж ажиллах алба хаагчдад тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах эрх олгох “ТМ-17.1” сургалтыг зохион байгуулж, сургалтад оролцогчдод өнөөдөр гэрчилгээг гардууллаа.

Гэрчилгээг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн судалгаа хөгжлийн төвийн захирал Н.Адарсүрэн, дэд профессор, доктор Н.Батболд нар гардуулан өгсөн юм.

Аврагчдын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын аврагч-тэсэлгээчин, тэсрэх бодистой харьцаж ажиллах нийт 40 гаруй алба хаагч хамрагдав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


scroll to top