Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

                                                                       1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Булган аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар болон Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с. 16-18 градус хүйтэн байна. 

Төлөв байдал: 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6,7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар, 6-нд Алтайн салбар уулсаар 8-13 м/с, 7-нд ихэнх нутгаар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө  11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 5,6-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:03-ны өдрийн 01:19 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 01:31 цагт хүрэлцэн очиж, 00:20 цаг ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч,тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 21:15 цагт хүрэлцэн очиж, 03:20 цаг ажиллаж унтраасан.

                                                                   3.Байгаль цаг уурын аюулт үзэгдэл 

Газар хөдлөлт:/Ө-43.63.00, У-105.54.00/ 12.02-ны өдрийн 11:04 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 12.02-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ЗДТГ-ын дарга Б.Ганболдоос тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн. Газар хөдлөлтийн мэдээллийг ҮАБЗ болон ОБЕГ-ын удирдлагуудад багц мессежээр хүргэсэн.

 4.Эрэн хайх, аврах ажиллагаа 

Эрэн хайх ажиллагаа /сураггүй  болсон/:Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын  иргэн Д/39 настай, эрэгтэй/ 11.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч, 12.01-ний өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-ийн “Истана” загварын автомашиныг олсон. 12.02-ны өдрийн байдлаар аймгийн Онцгой байдлын 8 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 11 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 48 иргэн, 8 автомашин, нийт 67 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

5.Мал,амьтны гоц халдварт өвчин  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт иргэн Д-гийн 5 үхэрт 11.16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11.18-ны өдрийн 17-2433 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 11.18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 12.02-ны өдрийн байдлаар голомтын бүсэд 72 айл өрхийн 425 үхрийг тусгаарлаж, 122 айл өрхийн 1104 үхрийг устгаж, 2 дугаар ээлжийн вакцинжуулалтаар 583 айл өрхийн 6368 үхэр, 740 ямаа, 203 хонь, 1394 гахай, нийт 8713 мал, амьтныг тарьж, 72885 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн. Голомтод нийт 159 хүн, 38 автомашинтай ажиллаж байна. Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахгүй хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсоохгүй аялуулж байгаа бөгөөд, 12.04-ний өдрөөс сургуулийн үйл ажиллагааг нээж, цэцэрлэгийн үйл ажиллагааг 12.04-ний өдрөөс 12.09-ний өдрийг дуустал дахин сунгаж түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top