Алба хаагчид орон сууцны түлхүүрээ гардлаа

12-12-1.jpg

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бариулсан шинэхэн орон сууцаа хүлээн авлаа. Барилгын гүйцэтгэгчээр “Цамбагарав констракшн” ХХК ажилласан бөгөөд 12 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм.

Орон сууцны нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Баруун бүсийн төвийн захирагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцов.

Тус орон сууцанд Онцгой байдлын газрын 18 алба хаагч захиалгын дагуу орох бөгөөд албаны мэдэлд ашиглагдах 51 м.кв бүхий 2 байр, 6 автомашины багтаамжтай тавиулангийн /гарааж/ түлхүүрийг барилгын гүйцэтгэгч “Цамбагарав констракшн” ХХК-ийн захирал Б.Энхболд Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданд хүлээлгэн өглөө гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top