Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний хамт олныг шагнаж урамшууллаа.
2017 оны НОБГ-ын “Тэргүүний хамт олон”-оор хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарсан бол дэд байрт хурандаа Я.Жаргалсайхан даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байрт хурандаа Г.Баттөгс даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарч, Нийслэлийн Аврах анги-105 тусгай байрыг эзэлсэнээр өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.
Мөн 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачлага, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан “Оны шилдэг” албан хаагчдыг шалгаруулав.
Нийслэлийн Онцгой байдлын газрын шилдэг удирдах ажилтнаар Санхүү, үйлчилгээний албаны дарга бөгөөд ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Д.Урантулга, шилдэг офицероор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Б.Мягмаржав, шилдэг анги, салбарын захирагчаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Б.Бат-Очир, шилдэг салаа, бүлгийн даргаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Отгонзаяа, шилдэг жолоочоор Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Б.Балдорж, шилдэг гал сөнөөгчөөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Алтаншагай, шилдэг аврагчаар Нийслэлийн аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Х.Бат-Энх, шилдэг холбоочиноор Гал түймэртэй тэмцэх хэлтсийн шуурхай зохицуулалтын оператор, ахлах ахлагч Н.Амарбаясгалан, шилдэг санхүүгийн ажилтнаар Санхүү, үйлчилгээний албаны аж ахуй, үнэт цаасны нярав, ахлах ахлагч Э.Хандармаа, шилдэг үйлчилгээний ажилтнаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нярав Д.Санжмятав нарыг шалгаруулж, “Өргөмжлөл”, 1 сарын үндсэн цалингаар шагналаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.