Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүлэв

25311199_1951616495103143_2776653074838256071_o.jpg

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчид шинэ жилийн баяр мэндчилгээ ирүүлсэн байна. Тус мэндчилгээнд “Монгол Улсын Онцгой байдлын албанд бие сэтгэл, оюун ухаанаа зориулан зүтгэж буй генерал, офицер, ахлагч ажилтан алба хаагчид, чөлөөнд байгаа ахмад дайчид та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг хүргэе. Агуу түүхтэй Онцгой байдлын албаны алтан аргамжаа бөх оршиг” гэжээ.

Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд  Онцгой байдлын албаны 26 алба хаагч  үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top