Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

sitend-logo-702x336.jpg

ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Гамшиг судлалын төвтэй хамтран  “Гамшиг, гал түймрийн аюулын өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам”  сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Гамшиг, гал түймрийн аюулаас хүн амыг хамгаалах, гамшиг осол болсон үед улсын албад, төрийн болон төрийн бус байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа, гамшгийн улмаас учирсан хор хохирлыг хэрхэн богино хугацаанд арилгах талаар шинэлэг санаа, бодлогыг хэрэгжүүлэх талаар улсын мэргэжлийн албадууд болон магистрант, доктор, профессоруудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажил шинжлэх ухаанч үзэл санаа, дүгнэлт саналыг хэлэлцүүлэх зорилготой тус эрдэм шинжилгээний хуралд алба хаагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

ОБЕГ-ын  Захиргааны удирдлагын газар, Холбоо барих утас:262510

scroll to top