Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, төв, говь зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус,  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, явган шуурга шуурна. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх гол, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 2 дугаар хороонд автомашины тавиулангийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны 08:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 08:50 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 21:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 21:27 цагт очиж, 7 минут  ажиллаж, унтраасан.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Гангын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 39 км-т/ Цагааннуур сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн 83-88 СЭҮ улсын дугаартай “Бонго” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 08:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 08:42 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 15:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16:05 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ’’Сутай буянт’’ захын хашаанд иргэн Б-гийн 91-43 УБИ улсын дугаартай ‘’Даевоо’’ загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 16:14 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16:44 цагт очиж,  30 минут ажиллаж, унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хар адар” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 93 км-т/, /Ө-51039’00’’, У-98003’00’’/ 12.18-ны өдрийн 14:41:35 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 12.18-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад тухайн газар айл байхгүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top