Байнгын ажиллагаатай зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан боллоо

DSC0625.jpg

 Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хурлаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо.

   Мөн аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд барилга, хот байгуулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэх хүрээнд хийж буй ажил, аймгууд дахь сургууль, цэцэрлэг, музей, театр, соёлын төвийн барилгын чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын үр дүн, түүний дагуу авах арга хэмжээний саналтай танилцав.

  Аймаг, орон нутгийн сургууль, цэцэрлэг, театр, соёлын төв, музейн барилгын чанар, аюулгүй байдлыг шалгасан үзлэг шалгалтын үр дүнгийн дагуу шинэчилж барих, хүчитгэх барилгыг эрэмбэлж, төлөвлөгөө гарган, улсын төсөв, олон улс, хандивлагчдын зээл, тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх, аймгийн Онцгой байдлын газрын байрны шинэчлэл, олон нийтэд гамшгаас хамгаалах сургалтын төв, танхим байгуулах, аймгийн Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв байгуулж Үндэсний сүлжээнд холбох, гамшгийн үед цугларах талбай, түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэх талбайн нэгдсэн стандартыг бий болгох зэрэг асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top