“Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах нь” сэдэвт уран илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

GJ1A9496.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуультай хамтран ХСИС-ийн Гамшиг судлалын магистрант болон Онцгой байдлын сургуулийн сонсогч нарын дунд “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах нь” сэдэвт уран илтгэлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх, сонсогчдын онолын мэдлэгийг бэхжүүлэн, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор явуулсан тус уралдаанд оролцогчдын илтгэлүүдийг ХСИС-ийн эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулж, шилдэг илтгэлүүдийг тодруулсан.

Өнөөдөр тус уралдаанд шалгарсан шилдэг илтгэлийн эздэд шагнал гардуулах ёслол ХСИС дээр боллоо.

Илтгэлийн уралдааны нэгдүгээр байрт АШБС-ийн магистр, ахмад Б.Алтан-Очир шалгарсан бол хоёрдугаар байрыг Ахлагчийн сургуулийн сонсогч И.Ууганжаргал эзэлж, Эрхзүй нийгмийн ухааны сургуулийн суралцагч Ө.Сүрэнцэцэг гуравдугаар байрт, Онцгой байдлын сургуулийн сонсогч С.Еркенур тусгай байрт шалгарснаар өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Энэхүү уралдааны шилдгийн шилдэг илтгэлүүдээр “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага тохимол гаргаж, олон нийтэд хүргэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top