“Академийн дамжаа”-г амжилттай төгслөө

DSC0812.jpg

 Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-ийг баталсан. Энэхүү бодлогын хүрээнд улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын харилцан ажиллагаа, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, цэргийн удирдлагыг хөгжүүлэхэд боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

 Иймд тус албанд удирдах албан тушаал хаших алба хаагчдыг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа Удирдлагын академид сургаж, дадлагажуулж байна.

  2017 онд тус академийн “Академийн дамжаа”-нд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, хошууч З.Баттулга, Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн Ерөнхий зохицуулагч, дэд хурандаа С.Гантулга, Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Галбадрах нар  суралцан амжилттай төгслөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

 

scroll to top