Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Өвөрхангай аймгийн зарим газраар бага зэрэг цас орсон.

Өнөөдөр: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурна шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос говийн бүс нутгаар 7-12 м/с, бусад нутгаар 3-8 м/с.  Увс нуур болон Дархадын  хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул, Халх голын  хөндийгөөр  23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хараа, Орхон-Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойшдоо ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд амралтын газрын 2 давхар мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 11:49 цагт хүлээн авч тус Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, 12:22 цагт хүрэлцэн очиж, нэмэлт дуудлагаар 18, 10, 30, 11 дүгээр ангийн 30 алба хаагч 7 автомашинтай, нийт 38 хүн 9 автомашинтайгаар нийт 07 цаг 20 минут ажиллаж бүрэн унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 19:32 цагт хүрэлцэн очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд иргэн О-гийн 13-38 УНМ улсын дугаартай “Элентра” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 21:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 21:47 цагт хүрэлцэн очиж,10 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 14:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 14:31 цагт хүрэлцэн очиж 05 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /37 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 15:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар тасаг 15:39 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол: 

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн зам уруудаад жалганд машин онхолдсон хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 14:08 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 14:35 цагт хүрэлцэн очиж, 01 цаг ажиллаж, 15-05 УБУ улсын дугаартай “Приус” загварын автомашин жалганд онхолдож, автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан иргэн Э /17 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад, хөнгөн гэмтсэн Э /25 настай, эрэгтэй/-ыг эмнэлгийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн зам дээр машин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 15:43 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 16:10 цагт хүрэлцэн очиж, 50 минут ажиллаж, 34-35 ОРХ улсын дугаартай “Санота-6” загварын автомашин, 24-27 УБЛ улсын дугаартай “Тоёото перемо” загварын автомашинтай  мөргөлдөж жолооч М /25 настай, эрэгтэй/, иргэн О /26 настай, эмэгтэй/, Ц /55 настай, эмэгтэй/, Д /56 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Ц /26 настай, эмэгтэй/, Б /3 настай, эмэгтэй/,  нар хөнгөн гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

                                                    ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top