Баяр, амралтын өдрүүдээр 20 гаруй хүний амь насыг авран хамгаалав

p1c28giufn8sivr3for1j9g3ih3.jpg

  Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны 5 дуудлагаар шуурхай ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэний амь бие, иргэд аж ахуйн нэгж байгууллагын 55 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж  ажиллалаа.

                 Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд давхардсан тоогоор 660 алба хаагч, 224 авто машин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна.

           Түүнчлэн “Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” цэнгүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж,  Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгойгоос хийсэн ёслолын буудлагад болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин,  галын аюулгүй байдлыг хангуулж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top