Цас орж, цасан шуурга шуурна

a40b03443c32d99e294da415a0725ee3_126439-702x336-1.jpg

   Баяр, амралтын өдрүүдээр буюу 2017 оны 12 дугаар сарын  26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутаг, Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 30-нд Баруун аймгуудын нутаг, Хөвсгөлийн уулсаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0,0-14 мм цас орсноос хамгийн их нь Увсын Баруунтуруунд 14мм, Тэсд 13 мм ахиу цас орж, цасан шуурга шуурсан байна. Харин  ихэнх хугацаанд  салхины хурд секундэд 6-11 метр, 27, 28-нд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 27 метр хүрчээ.

   Цаг, уур орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр  2018 оны 01 дүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

scroll to top