Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас бударсан, бусад нутгаар  цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас, 2,3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 11:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11:28 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 19:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 19:29 цагт хүрэлцэн очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 19:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 19:42 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 22:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 22:20 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд иргэн Н-ийн 07-35 УБЦ улсын дугаартай ‘’Хонда Сивик’’ загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 23:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 23:56 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 03:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 03:44 цагт очиж, иргэн Б-гийн 75-25 УНЕ улсын дугаартай ’’Приус-20’’ загварын автомашины бүхээгийн хэсэг, иргэн А-гийн 16-90 УНЗ улсын дугаартай ’’Приус-20’’ загварын автомашин бүрэн, иргэн Б-гийн 26-96 УНХ улсын дугаартай ’’Mарк-X’’ загварын автомашины баруун талын хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж, унтраасан.

                                                    ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top