Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дундговь, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Төв аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, тал хээрийн бүс нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд  төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж,  салхи 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус,  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө    6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2.Объектын гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14:48 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны “Хойд нуруу” гэдэг газар /тосгоны төвөөс баруун зүгт 60 км-т/ иргэн Г /60 настай, эрэгтэй/ 2018 оны 01.01-ний өдөр малаа услах гэж тэмээтэй яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.04-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байхад иргэн Г гэртээ эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top