Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас, 14, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13,16-нд зарим газраар, 14,15-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 13-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч цаашдаа нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Мандала хотхоны хашаанд ’’Цамхагт кран’’ ХХК-ийн эзэмшлийн 39-88 УНЧ улсын дугаартай ’’Зүүмлиoн’’ загварын өргөгч автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 11:32 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11:48 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Булган сумын Хужирт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 23:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 23:27 цагт очиж, 9 минут ажиллаж, унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 22:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 22:07 цагт очиж, 21 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ’’Хоме плаза-2’’ худалдааны төвийн урд талын автозамын зорчих хэсэгт иргэн Ж-гийн 42-26 УБЭ улсын дугаартай ’’Сонато 6’’ загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 18:41 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18:51 цагт очиж, 5 минут ажиллаж, унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт ’’Шинэ сонголт’’ дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны өдрийн 04:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч 2 автомашинтай 04:13 цагт очиж, 1 цаг ажиллаж, унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top