Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

DSC3557.jpg

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн  2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Мөн  нийслэлийн ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж шинээр барих үйл ажиллагаа, орон сууцны барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалд хийсэн үнэлгээ, паспортжуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй барилгын дахин төлөвлөлт, хот суурингийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах асуудал, сургууль, цэцэрлэг, музей, театр, соёлын төвийн барилгын чанар, аюулгүй байдалд хийсэн үзлэг шалгалтын үр дүн, түүний дагуу авах арга хэмжээний саналтай танилцав. Онцгой байдлын албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах бүх нийтийн үйлс” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлах тухай зэрэг цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top