Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт бага зэргийн цас орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Дарьгангын тал, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. 26-28 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд Хангайн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24, 25-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт иргэн А-гийн 22-72 ДОР улсын дугаартай “Истана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний  өдрийн 08:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч,1 автомашинтайгаар 08:54 цагт хүрэлцэн очиж, 16 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Миний зах”-ын урд зогсоолд иргэн Б-гийн 44-73 УББ улсын дугаартай “Тоёота” загварын  автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 14:14 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 14:22 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 20:31 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 20:43 цагт хүрэлцэн очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 01:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай, нийт 16 алба хаагч, 4 автомашинтайгаар 02:05 цагт хүрэлцэн очиж, 01 цаг 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд үйлчилгээний төвийн ресторанд гурилын машинд хүн гараа хавчуулсан гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 14:18  цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 14:29 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж иргэн Г /20 настай, эмэгтэй/ гарын хуруугаа гурилын машинд хавчуулсан байсныг гаргаж, анхан шатны тусламж үзүүлж, ГССҮТ-д хүргэж өгсөн.

Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Хархираа” голд /сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Ланд 105 загварын автомашин /9 зорчигчтой/ мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 03:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 текник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top