Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос 7-12 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. 23-25 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 26, 28-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 08:22 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 08:31 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд граж шатаж байна гэсэн 01.23-ны өдрийн 10:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10:14 цагт очиж, 6х7 метрийн хэмжээтэй граж, ’’Истима’’ загварын суудлын автомашины хамт шатаж байсныг 20 минут ажиллаж, унтраасан.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01:43 цагт очиж, 25 цаг ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01:55 цагт очиж, 35 минут ажиллаж, унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 13 алба хаагч, 2 автомашинтай 11:35 цагт очиж, 29 минут ажиллаж, унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт /сумын төвөөс зүүн зүгт 26 км-т, УБТЗ-ын 253 дугаар зөрлөг/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 14:57 цагт очиж, 26 минут ажиллаж, унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 20:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 20:28 цагт очиж, 12  минут ажиллаж, унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд авто замын зорчих хэсэгт Сэлхи-Ард Ч-28 чиглэлийн автобус, иргэн О-гийн эзэмшлийн ’’Прусс-20’’ загварын автомашинтай мөргөлдөж, төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:32 цагт очиж, иргэн О /40 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 12 минут ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн Хангайн хөтөл гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 26 км-т/ иргэн Т-гийн эзэмшлийн ’’Филдер’’ загварын суудлын автомашин цасанд суусан дуудлагыг 01.23-ны өдрийн 23:27 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 00:15 цагт очиж,  30 минут ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top