Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулна

DSC3870.jpg

  Азийн сайд нарын бага хурлын нэг чухал хэсэг нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгууллагддаг дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагаа байдаг.

Тэгвэл 2018 оны 07 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн сайд нарын II бага хурлын үеэр явагдах дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг өнөөдрөөс албан ёсоор зарлалаа.

Тус уралдаанд Ази, Номхон далайн бүс нутгийн уран бүтээлчид хамрагдах боломжтой юм. Энэхүү уралдаан нь 29 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд энэ удаагийн Азийн сайд нарын бага хурлын үндсэн сэдэв болох “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид маань “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд баримтат кино, нийтлэл бэлтгэн уралдаанд ирүүлэх юм.

     Гамшгийн үр дагаварыг хохирол багатай даван туулсан бусад улс орны тэргүүлэх туршлагыг таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулах иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах дадалд сургах, гамшгийн боловсролыг бүх насны иргэдэд эзэмшүүлэхэд уг уралдааны ач холбогдол оршиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

           

scroll to top