Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос 7-12 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с. 21-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 28, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар 7-12 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 46-51 градус, өдөртөө 32-37 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч суларна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд “Ган-Энх” дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 04:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 04:47 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд иргэн Н-ийн эзэмшлийн “Портер” загварын автомашины бүхээг, хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 10:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлдын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10:55 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Жаргалант багт цайны газрын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 11:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 11:34 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн худалдааны гудамжинд дэлгүүрийн халаалтын өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 12:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 12:26 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд иргэн У-гийн эзэмшлийн “Пропокс” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13:19 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 14:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14:14 цагт очиж 13 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багт байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 16:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дах Онцгой байдын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 17:03 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 18:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18:30 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 23:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 23:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Хоолтын баруун салаа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км/ ”Мерседээс бенз G-350” загварын 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.24-ний өдрийн 13:58 цагт хүлээн авч Нийслэийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 алба хаагч, 12 автомашинтай 15:45 цагт очиж 15 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top