Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас “Заалны хөлбөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр “Аврагч“биеийн тамир-техник спорт хорооны зааланд зохион байгууллаа.
Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгах анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Давтан сургалт, сэргээн заслын төв, нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, Ахмадын хорооноос нийт 18 багийн 90 гаруй тамирчин оролцож, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Нэгдүгээр байранд нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд ОБЕГ-ын Ахмадын хорооны баг тамирчид, гуравдугаар байранд Аврах тусгай ангийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Харин эрэгтэй шилдэг тоглогчоор АТА-ийн эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч А.Хатанбаатар, эмэгтэй шилдэг тоглогчоор ОБЕГ-ын Ахмадын хорооны гишүүн, бэлтгэл дэд хурандаа Д.Дэлгэрмаа нар шалгарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.