Нэг. Гал түймрийн нөхцөл байдал
2018 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 365 удаа гарч 6,4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 6 хүн нас барж, 6 хүн түлэгдэж гэмтэн, 167 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 105 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 11,8 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 75,0 хувиар өссөн байна.
Нийслэл хотод нийт 250 удаагийн гал түймэр гарч, 0,4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 115 удаагийн гал түймэр гарч, 6,0 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
Энэ хугацаанд 2140 байгууллага, аж ахуйн нэгж, 9625 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 10260 зөрчил дутагдал илрүүлэн, 3341 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 419 заавал биелүүлэх албан шаардлага, 905 мэдэгдэл, 29 танилцуулга, 80 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 32 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 13,2 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 165 удаа, дадлага 162 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 201 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 48 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 67 удаа орж ажиллав.
Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
- Пийшин, зуух, яндангийн цонолтоос 145 гал буюу 38,8 хувь,
- Бусад шалтгаанаас 77 гал буюу 20,6 хувь,
- Цахилгаанаас 39 гал буюу 10,4 хувь,
- Ил задгай гал, асгасан үнс нурмаас 31 гал буюу 8,3 хувь,
- Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 26 гал буюу 7,0 хувь,
- Шалтгаан тогтоогдоогүй 21 гал буюу 5,6 хувь,
- Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 14 гал буюу 3,7 хувь,
- Архидан согтуурснаас 5 гал буюу 1,3 хувь,
- Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 4 гал буюу 1,1 хувь
- Гагнуур, паялник, бамбараас 4 гал буюу 1,1 хувь
- Санаатай үйлдлээр 3 гал буюу 0,8 хувь,
- Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 3 гал буюу 0,8 хувь
- Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,5 хувь
- Технологийн горим зөрчснөөс 0 гал буюу 0,0 хувь,
- Байгалийн үзэгдлээс 0 гал буюу 0,0 хувь
- Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 0 гал буюу 0,0 хувь
Гурав. Сургалт, бэлтгэлийн талаар
Улсын хэмжээнд 2018 оны эхний 1 дүгээр сарын байдлаар Гал түймэр унтраах, аврах 56 анги, гал түймрийн 374 дуудлага хүлээн авсанаас 252 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 234 удаа, 2 тасгийн хүчээр 14 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 4 удаа, үүнээс 177 гал түймрийг 30 минутанд, 43 гал түймрийг 30-60 минутанд, 32 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 1017.7 тн ус, 160 л хөөс, 7482.52 литр шатахуун зарцуулжээ.
Гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 1, Салааны тархалтын сургууль 201, өдөр тутмын дасгал сургууль 1750, Мэргэжлийн хичээл 526, Албаны хичээл 142 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 29.220 хүн хамрагдаж, 148 гал унтраах шуурхай карт, 181 шуурхай төлөвлөгөөнд тодотгол хийсэн байна.
Алба хаагчдаас Гал унтраах дасгал сургуулийн нормоор онц 581, сайн 757, дунд 390, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 473, сайн 700, дунд 575, Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дүрмээр онц 446, сайн 674, дунд 581, Гал түймэр унтраах дүрмээр онц 515, сайн 651, дунд 571 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн ажлыг дүгнэхэд 56 ангиас 33 анги “А”, 23 анги “B” гэсэн үнэлгээтэй дүгнэгдлээ.
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР