Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн-Монгол ОУБ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын орлогч, гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд зэрэг нийт 70 орчим алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд сургагч багшийн сертификатаа гардлаа.
Сертификатыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Дэлхийн зөн-Монгол ОУБ-ын Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ванчиндорж, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ын сургалтын албаны дарга Н.Мөнхбаяр нар гардуулж, амжилт хүссэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.